Төсөв

Захиалагчид болон үйлчлүүлэгчдийн хамгийн их анхаарах зардал бол үндсэн зардал, болон үйл ажиллагааны нэмэлт зардал байдаг. Энэ хоёр зардал нь ахуйн зардалд нэмэгддэг учир хэрхэн хамгийн өртөг багатай шийдэх вэ гэдэг нь чухал байдаг. Захиалагч энэ зардлын талаар зураг, загварыг гаргах үе шатнаас мэдэх шаардлагатай байдаг. Манай компанийн загварын баг энэ асуудлыг маш богино хугацаанд хамгийн оновчтой байдлаар шийдэж чадна. Бид нэгж өртөгийн үнийг тооцоолж гаргахын тулд хуримтлагдсан мэдээллийг хамгийн сүүлийн үеийн байдлаар задлан шинжилж, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийн мэдээлэлтэй уялдуулан боломжит бүх хувилбарын зардлын тооцоог хийдэг. Сүлжээний өндөр технологийн ашигласан манай мэргэшсэн операторууд мэдээллийг оруулах, судалгаа хийх, шалгах, дүн шинжилгээ хийх зэргийг нэгэн зэрэг хийх хүчин чадалтай.
Бид бүхэн хамгийн зөв ТОО-г гаргадаг мэргэжлийн баг юм.