Ахлах ажилтангуудын мессеж

  • Технологийн баг
    Цахилгааны мэргэжилтэй төгсөгч
    Хэйсэн 7 онд тус компанид шинээр ажилтан болсон. Барилга угсралтын ажилтай холбоотой цахилгааны ажлыг хийж эхэлсэн цагаас хойш 20 жилийг үдэж байна. Өдөр тутам технологийн жижигхэн шинэчлэлүүд нь хуучин зүйлийг шинэтэй уялдуулах хэцүү байдаг. Иймээс ахмад ажилтны туршлага, шинэ ажилтны санаачлагыг нэгтгэн компанийн цаашдын ирүүдэйн хөгжилд хувь нэмэр оруулах ёстой.
  • Технологийн баг
    Цахилгааны мэргэжилтэй төгсөгч
    Хэйсэн 23 онд тус компанид шинээр ажилтан болсон. Барилга бүрэн ашиглалтанд ортол маш олон төрлийн гүйцэтгэх ажлууд гардаг ба үүнд олон мэргэжилтэн, ажилтнууд гар бие оролцдог. Энэхүү үйл ажиллагаа, бүтээн байгуулалтанд оролцогчын нэг нь хэмээн бодож баригдаж дуусахад нь сэтгэлийн хамгийн сайхан мэдрэмжийг авдаг юм. Маш сайхан урам, ажиллах хүч өгдөг хамгийн сайхан ажил гэж боддог. Хамтдаа хичээцгээе.

  • Үйлдвэрийн баг
    Цахилгааны мэргэжилтэй төгсөгч
    Хэйсэн 18 онд тус компанид шинээр ажилтан болсон. Мэргэжлийн ур чадвар эзэмшихийн тулд цахилгааны ангид элсээд дараа нь Нүмажири цахилгаан компанийн ажилд орсон. Өнөөдрийг хүртэл шаналж, төөрөлдөж явсан үе байдаг ч одоо бол ажлаасаа болон захиалагчаас талархалын үг сонсоход сэтгэлийн таашаал авдаг учир үргэлж талархалын үг сонсож ажиллахыг эрмэлздэг болсон. Мэдээж бэрхшээл, сорилгүй ажил байхгүй ч хамгийн сайхан үргэлж ажлаасаа эрч хүч авдаг.
  • Захиргааны баг технологийн төв
    Худалдааны мэргэжилтэй төгсөгч
    Хэйсэн 23 онд компанид шинээр ажилтан болсон. Миний хувьд тус компанийн технологийн төвд үйлдвэрлэлтэй холбоотой баримт бичгийн ажлыг хариуцан ажилладаг. Шинээр ажилтан болж орох үед энэ салбарын мэдлэг байхгүй байсан ч хамтран ажиллагсад, ахмад үеийн зааварчилгааны дагуу бага багаар мэдлэгийг хуримтлуулсан. Мөн ажлын байрандаа бусад газруудын ажилтан, мэргэжилтэнтэй харилцаа холбоо үүсгэн мэдээлэл цуглуулан захиргааны ажилдаа нэвтрүүлэхийг зорьдог. Өдөр бүр өөрийн ажилдаа дадаж буйгаа мэдэрдэг ажлын байр юм.
  • Маркетингийн баг
    Маркетинги, худалдааны мэргэжлээр төгсөгч
    Хэйсэн 4 онд тус компанид ажилд шинээр орсон цагаас хойш гэрлийн хурдаар 20 жилийг үдсэн байна. Компанийн Маркетинг хэмээх ажлын байраар дамжуулан олон арван аж ахуй нэгж, хэдэн мянган хүмүүстэй учран уулзаж, мэргэжилтэн, хувь хүний хувьд өөрийгөө чадавхжуулж итгэл, итгэлцэлийг бий болгосоор компанийн хөгжлийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ирсэн. Хүний нийгмийн гайхамшигт нийгмийн сүлжээг үүсгэх боломжтой Нүмажири цахилгаан компанийн маркетингийн албаны нэгэн гишүүн та болохыг хүсэж байна уу?

  • Захиргааны баг
    Захиргаа, мэдээллийн албаны төгсөгч
    Хэйсэн 17 онд тус компанид шинээр ажилтан болж орсон. Миний хувьд өнөөдөр санхүү, зардлын багт ажиллаж захиалгат ажлын зардлын тооцооллыг боловсруулахыг хариуцаж байна. Бид бүхний тооцоолсон зардал, төсвийн задаргаа нь тухайн ажил эхлэх үгүйтэй шууд холбогддог учир урамтай байдаг. Мөн шинэ технологи, төхөөрөмжийг ашиглах төсвийн тооцоолол хийх үед шинээр мэдлэгийг сурах боломж бий болдог нь сайхан байдаг.

    Захиргааны баг
    Худалдааны мэргэжлээр төгсөгч
    Хэйсэн 24 онд тус компанид шинээр ажилтан болсон. Миний хувьд төсөв, зардлын тооцоолол хийдэг. Анх шинээр ажилтан болж ороход цахилгаан, эрчим хүчтэй холбоотой мэдлэг огт байхгүй байсан ч өнөөдөр туршлагатай дагалдан сургагч мэргэжилтний удирдлаган дор мэдлэгийн хүрээ нэмэгдсээр байна. Аливаа төсвийн задаргаа хийхэд ямар ч алдаа байж болохгүй учир хэцүү ч гэсэн өдөр бүр мэргэшиж байгаадаа урамтай ажилладаг.