МЭНДЧИЛГЭЭ

 

社長

Барилгын насжилтыг ойролцоогоор 60 жил хэмээн үздэг бол цахилгаан хэрэгсэл, түүний эд анги, тоног төхөөрөмжийн баталгаат хугацаа ихэвчлэн 10 жил орчим байдаг. Цахилгаан эрчим хүч- мэдээлэл технологи-харилцаа холбооны технологийн шинэчлэлийн хурд маш богино хугацаанд хийгдэж, өндөр хүчин чадалтай болж байна. Иймээс компаниуд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд 10 жилд нэг удаа технологийн шинэчлэлийн дагалдах үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болсон. Хэдийгээр нөхцөл байдал ийм боловч нэг удаа хөрөнгө оруулалт хийсэн тоног төхөөрөмжийн урт удаан хугацаанд найдвартай ашиглах хүсэл байдаг. Энэ хүсэлтийг биелүүлэхэд манай компанийн ур чадвар, оролцоо чухал болдог. Манай мэргэжлийн засвар үйлчилгээний баг ажиллаж буй тоног төхөөрөмжийг шалгах, энергийн тэнцвэрт байдлыг хэмжих, урсгал зардлыг багасгах, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг сайжруулахад өөрсдийн зөвөлгөө, саналыг боловсруулж өгдөг. Үүнээс гадна гэнэтийн осол, асуудлууд үүсэхэд түргэн хугацаанд туслалцаа үзүүлж арга хэмжээ авна.
Бид бүхэн нэг өдрийн дотор эргэх холбоотой ажилладаг мэргэшсэн хамт олон юм.

Удирдах зөвлөлийн дарга Нумажири Хироюүки